Хэрэглэгчдэд

Нууцлалын бодлого

Шинэчилсэн: 2026.10.20

Энэ бол ноорог хувилбар. Хуульчийн хяналтын дараа эцэслэгдэнэ.

«Миний Зээл» (miniizeel.mn вэб, гар утасны апп, SMS лавлагаа, цаашид «Платформ») нь ломбард, банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийнхээ мэдээллийг харах, төлөх, тэдгээрт зээлийн хүсэлт илгээх боломж олгодог. Платформ зээл олгодоггүй. Энэхүү бодлого нь бид таны ямар мэдээллийг, ямар зорилгоор, хэр удаан хадгалдаг, хэнтэй хуваалцдагийг тайлбарлана.

  • Аппаар харсан зээлийн үлдэгдэл, барьцааг бид хадгалдаггүй — ломбардын системээс тухай бүр татна.
  • Зээлийн хүсэлтийн хувийн мэдээлэл хамгийн ихдээ 30 хоног хадгалагдана.
  • Нэвтрэх код (PIN), Face ID зөвхөн таны утсанд байна.
  • Мэдээллээ хүссэн үедээ аппаас бүрмөсөн устгаж болно.

1. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ

  1. 1.1Утасны дугаар — нэвтрэх, таны дугаар мөн эсэхийг SMS-ээр баталгаажуулахад.
  2. 1.2Ломбардтай холбосон мэдээлэл — ломбард, зээлийн дугаар. Зээлийн үлдэгдэл, хүү, барьцааг ломбардын системээс тухай бүр татаж зөвхөн танд харуулна, манай серверт хадгалахгүй.
  3. 1.3Зээлийн төлөлтийн хуулга (ломбард асаасан бол) — мөн ломбардын системээс тухай бүр татна, манай серверт хадгалахгүй. PDF-ээр татвал зөвхөн таны утсанд үүснэ; хаана хадгалах, хэнд илгээхийг та өөрөө шийднэ.
  4. 1.4ДАН-аар баталгаажуулбал — регистрийн дугаар, овог нэр, иргэний үнэмлэхний дугаар. Шифрлэгдэж хадгалагдана.
  5. 1.5Зээлийн хүсэлт илгээвэл — маягт (овог нэр, холбоо барих утас, регистр, дүүрэг/аймаг, орлого, ажилласан хугацаа, хүссэн дүн, зориулалт), ломбардын хүссэн ДАН/ХУР-ын мэдээлэл (зөвхөн таны ДАН дээрх зөвшөөрлөөр), хавсаргасан файл, барьцааны байршил. ДАН-ы мэдээлэл, файлууд шифрлэгдэнэ.
  6. 1.6Төлбөр — дүн, огноо, зээлийн дугаар, нэхэмжлэхийн дугаар. Банкны карт, дансны нууц мэдээлэл бидэнд ирэхгүй — төлбөрийг QPay болон таны банк гүйцэтгэнэ.
  7. 1.7SMS-ээр лавлавал — таны дугаар, илгээсэн текст, бидний илгээсэн хариу.
  8. 1.8Төхөөрөмж — мэдэгдэл илгээх түлхүүр (push token), төхөөрөмжийн танигч, IP хаяг (аюулгүй байдлын бүртгэлд).
  9. 1.9Санал хүсэлт илгээвэл — текст, хавсаргасан зураг.
  10. 1.10Байршил — зөвхөн салбар хүртэлх замыг тооцоолоход Google руу дамжина. Бид хадгалахгүй, бүртгэлд бичихгүй.
  11. 1.11Апп унах, алдаа гарвал — техникийн мэдээлэл: утасны загвар, үйлдлийн системийн болон аппын хувилбар, алдааны дэлгэрэнгүй, алдаанаас өмнө нээсэн дэлгэцүүдийн нэр, аппын санамсаргүй танигч. Утасны дугаар, нэр, регистр, зээлийн мэдээлэл ОРОХГҮЙ. Алдааг олж засахад л ашиглана.

2. Мэдээллийг юунд ашигладаг вэ

  1. 2.1Таныг таньж нэвтрүүлэх, таны зээлийн мэдээллийг зөвхөн танд харуулах.
  2. 2.2Зээлийн төлбөрийг ломбардын системд бүртгүүлэх, төлбөрийн баримт хадгалах.
  3. 2.3Зээлийн хүсэлтийг таны сонгосон ломбардад хүргэх.
  4. 2.4Төлөх хугацааны сануулга, хүсэлтийн хариу зэрэг мэдэгдэл илгээх (аппын тохиргооноос унтрааж болно).
  5. 2.5Луйвар, зөвшөөрөлгүй хандалтаас хамгаалах, маргаан шийдвэрлэх, хууль тогтоомжийн шаардлага биелүүлэх.
  6. 2.6Бид таны мэдээллийг худалдахгүй, гуравдагч этгээдийн зар сурталчилгаанд ашиглахгүй.

3. Хэнтэй хуваалцдаг вэ

  1. 3.1Таны сонгосон ломбард, банк бус санхүүгийн байгууллага — зөвхөн тухайн байгууллагад хамаарах лавлагаа, төлбөр, зээлийн хүсэлт. Өөр байгууллага таны мэдээллийг харахгүй.
  2. 3.2Ломбардын зээлийн систем — зээлийн мэдээлэл лавлах, төлбөр бүртгэхэд (утас эсвэл регистрээр).
  3. 3.3ХУР (ДАН) — зөвхөн таны ДАН дээр өгсөн зөвшөөрлөөр, ломбардын хүссэн мэдээллийг татахад.
  4. 3.4QPay, банк — төлбөр гүйцэтгэхэд.
  5. 3.5Гар утасны операторууд — SMS илгээх, хүлээн авахад.
  6. 3.6Google — газрын зураг, маршрут; Apple, Google (Firebase) — мэдэгдэл хүргэх, аппын алдааны техникийн тайлан (Firebase Crashlytics) хүлээн авахад.
  7. 3.7Хуулиар эрх бүхий байгууллага — хууль тогтоомжийн дагуу шаардсан тохиолдолд.

4. Хэр удаан хадгалдаг вэ

МэдээлэлХугацаа
Ломбардтай холбосон мэдээлэл (утас, ломбард, зээлийн дугаар)180 хоног ашиглаагүй бол автоматаар устна
ДАН-ы баталгаажуулалт1 жил (дараа нь дахин баталгаажуулна); 180 хоног ашиглаагүй бол эрт устна
Зээлийн хүсэлтийн хувийн мэдээлэл (маягт, ДАН/ХУР, файл, байршил)Шийдвэр гарснаас 30 хоног. Ломбард 30 хоног хариу өгөхгүй бол хүсэлт хаагдаж, тэр даруй устна. Илгээгээгүй ноорог — 30 хоног
SMS лавлагааны хариу (зээлийн үлдэгдэлтэй)30 хоног
Лавлагаа, SMS-ийн бүртгэл (утас, регистр, зээлийн дугаар, текст)1 жил, дараа нь арилж зөвхөн тоо үлдэнэ (ломбардын тооцоонд)
Мэдэгдлийн түүх90 хоног
Аппын алдааны техникийн тайлан (Firebase Crashlytics)90 хоног
Санал хүсэлт1 жил
Аюулгүй байдлын бүртгэл (нэвтрэлт, IP, төхөөрөмж)1 жил
Төлбөрийн бүртгэл (дүн, огноо, зээл)Санхүү, тайлагналын шаардлагаар хадгалагдана; мэдээллээ устгавал таны утасны дугаар нууцлагдсан танигчаар солигдоно

5. Таны эрх

  1. 5.1Мэдээллээ устгах — апп → Профайл → «Өөрийн мэдээллийг устгах». Дугаараа SMS-ээр баталгаажуулсны дараа ломбардын холболт, ДАН-ы мэдээлэл, төхөөрөмж, мэдэгдэл, санал хүсэлт, илгээгээгүй хүсэлт устаж, явж буй хүсэлт цуцлагдана; илгээсэн хүсэлт, лавлагаа, SMS-ийн бүртгэлээс таны мэдээлэл арилна. Төлбөрийн бүртгэлд таны дугаар тэр даруй, аюулгүй байдлын бүртгэлд 30 хоногийн дараа нууцлагдсан танигчаар солигдоно.
  2. 5.2ДАН-ы баталгаажуулалтаа устгах, мэдэгдэл унтраах — аппын Профайл хэсгээс.
  3. 5.3Ломбардын системд байгаа зээлийн мэдээллийн талаар тухайн ломбардад хандана — бид тэр мэдээллийг өөрчилдөггүй.

6. Аюулгүй байдал

  1. 6.1Холболт бүр шифрлэгдсэн (HTTPS). ДАН-ы мэдээлэл, иргэний үнэмлэхний зураг, хавсралт файл серверт шифрлэгдэж хадгалагдана.
  2. 6.2Ломбардын ажилтан таны хүсэлт, файлыг нээсэн бүр хэн, хэзээ гэдэг нь бүртгэгдэнэ.
  3. 6.3Нэвтрэх код (PIN), Face ID / хурууны хээ таны утсанд л байх ба бидэнд ирэхгүй.

7. Хэн хэрэглэх вэ

Платформын зээлийн хүсэлт гаргах үйлчилгээ зөвхөн насанд хүрсэн иргэнд зориулагдсан.

8. Өөрчлөлт, холбоо барих

Бодлого өөрчлөгдвөл энэ хуудсанд шинэчилсэн огноотой нийтэлж, чухал өөрчлөлтийг аппаар мэдэгдэнэ. Асуулт, хүсэлтээ info@miniizeel.mn хаягаар илгээнэ үү.