Ломбард, ББСБ-д
Хамтран ажиллах нөхцөл
Хувилбар 1 · 2026.10.01-нээс хүчинтэй
Энэ бол ноорог хувилбар. Хуульчийн хяналтын дараа эцэслэгдэнэ.
Энэхүү нөхцөл нь «Миний Зээл» платформ болон платформд нэгдэж буй ломбард, банк бус санхүүгийн байгууллагын хоорондын харилцааг зохицуулна.
1. Ерөнхий
- 1.1«Миний Зээл» платформ (miniizeel.mn вэб, гар утасны апп, ломбардын портал, цаашид «Платформ») нь зээлдэгчид ломбард, банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийнхээ мэдээллийг нэг дороос харах, төлөх боломж олгодог мэдээллийн үйлчилгээ юм.
- 1.2Платформд нэгдэж буй ломбард, банк бус санхүүгийн байгууллагыг цаашид «Түнш» гэнэ.
- 1.3Түншийн эзэн буюу захирал порталд энэхүү нөхцөлийг зөвшөөрснөөр Түншийг төлөөлж нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
2. Платформын үйлчилгээ
- 2.1Зээлдэгч Түншийн 6 оронтой кодоор өөрийн зээлийн үлдэгдэл, хүү, төлөх хугацааг лавлана.
- 2.2Зээлдэгч зээлээ Түншийн идэвхжүүлсэн сувгаар (QPay, дансаар шилжүүлэх г.м.) төлнө.
- 2.3Зээлдэгч Түншид зээлийн хүсэлт болон шаардлагатай баримтаа илгээж болно.
- 2.4Платформ нь Түншийн салбар, байршил, цагийн хуваарь, нөхцөлийг зээлдэгчдэд харуулна.
- 2.5Платформ зээл олгодоггүй, зээлийн шийдвэр гаргадаггүй. Зээлийн харилцаа зөвхөн Түнш ба зээлдэгчийн хооронд үүснэ.
3. Түншийн үүрэг
- 3.1Хууль тогтоомжийн дагуу олгогдсон зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулна.
- 3.2Платформд өгч буй мэдээлэл (зээл, салбар, данс, нөхцөл) үнэн зөв, шинэчлэгдсэн байхыг хариуцна.
- 3.3Зээлдэгчийн хүсэлт, төлбөрийг өөрийн тогтоосон хугацаанд шийдвэрлэнэ.
- 3.4Платформоор дамжин ирсэн зээлдэгчийн мэдээллийг зөвхөн тухайн зээлийн харилцааны зорилгоор ашиглана.
4. Портал ба нэвтрэх эрх
- 4.1Түнш порталд эзний нэг бүртгэлээр нэвтэрнэ. Нэвтрэх нэр, нууц үгээ бусдад дамжуулахгүй.
- 4.2Порталд хийсэн бүх үйлдлийг Түнш хариуцна.
- 4.3Зөвшөөрөлгүй нэвтрэлт сэжиглэвэл Түнш нэн даруй Платформд мэдэгдэнэ.
- 4.4Түнш порталаас «API клиент» үүсгэж өөрийн зээлийн программд (эсвэл түүний нийлүүлэгчид) Платформ дахь зээлийн хүсэлт, лавлагааны түүхийг татах эрх олгож болно. Татсан мэдээлэл Түншийн (болон программ нийлүүлэгчийн) систем дээр хадгалагдах бөгөөд түүний хамгаалалт, хадгалах хугацаа, зээлдэгчийн хүсэлтээр устгах үүрэг Түншид хамаарна. Мэдээллийг зөвхөн тухайн зээлдэгчид үйлчлэх зорилгоор ашиглана.
- 4.5API клиентийн нууц түлхүүрийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй; алдагдсан гэж үзвэл порталаас нэн даруй цуцална. Платформ API-аар хийсэн хандалт бүрийг бүртгэх бөгөөд эрсдэл илэрвэл клиентийг урьдчилан мэдэгдэлгүйгээр хаах эрхтэй.
5. Мэдээлэл ба нууцлал
- 5.1Талууд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг мөрдөнө.
- 5.2Платформ нь Түншийн системээс зөвхөн зээлдэгчийн хүсэлтээр, түүнд харуулах шаардлагатай мэдээллийг уншина. Зээлдэгчийг баталгаажуулах түвшинг (утасны дугаар эсвэл ДАН) Түнш өөрөө сонгоно.
- 5.3Зээлдэгчийн ДАН-аар баталгаажсан мэдээллийг зөвхөн тухайн зээлдэгчийн зөвшөөрлөөр Түншид дамжуулна.
- 5.4Платформ нь лавлагаа, нэвтрэлт, үйлдлийн бүртгэлийг аюулгүй байдал, тооцооны зорилгоор хадгална.
6. Төлбөр тооцоо
- 6.1Зээлдэгчийн QPay-ээр төлсөн төлбөр Түншийн мерчант данс руу шууд орно. Платформ зээлдэгчийн мөнгийг дамжуулж, хадгалдаггүй.
- 6.2Дансаар шилжүүлсэн төлбөрийг Түнш өөрийн системд бүртгэнэ.
- 6.3Платформын үйлчилгээний хөлс, тооцооны нөхцөлийг порталд эсвэл тусдаа гэрээгээр тогтооно. Өөрчлөх бол 30 хоногийн өмнө Түншид мэдэгдэнэ.
7. Хариуцлага
- 7.1Платформ зээлийн мэдээллийг Түншийн системээс авсан хэлбэрээр нь харуулна. Түншийн системд байгаа мэдээллийн алдааг Түнш хариуцна.
- 7.2Платформ тасралтгүй ажиллахыг эрхэмлэнэ. Техникийн засвар, гуравдагч талын (QPay, ДАН, мобайл оператор г.м.) саатлаас үүдсэн түр тасалдалд Платформ хариуцлага хүлээхгүй.
8. Түр хаах, цуцлах
- 8.1Түнш энэхүү нөхцөлийг зөрчсөн эсвэл зээлдэгчид хохирол учруулж болзошгүй нөхцөл үүссэн бол Платформ Түншийн хуудсыг түр хааж, шалтгааныг мэдэгдэнэ.
- 8.2Түнш хамтын ажиллагааг хүссэн үедээ зогсоох хүсэлт гаргаж болно. Хууль тогтоомжоор хадгалах шаардлагатайгаас бусад мэдээллийг хүсэлтийн дагуу устгана.
9. Нөхцөлийн өөрчлөлт
- 9.1Платформ энэхүү нөхцөлийг шинэчилж болно. Шинэ хувилбарыг Түншийн эзэн порталд дахин зөвшөөрнө.
- 9.2Шинэ хувилбарыг зөвшөөрөх хүртэл портал ашиглах эрх түр хязгаарлагдана.
10. Маргаан шийдвэрлэх
- 10.1Талууд маргааныг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ. Зөвшилцөлд хүрээгүй бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.